Юу үнэ цэнэтэй хийгээд юуг хийж бүтээх хүн бэ гэдгээ мэдрэх хийгээд хийх нь өөрөө агуу зүйл юм байна.
Бараг энэний эрэлд насыг бардаг гэлтэй.
Тэр тусмаа эрэгтэй хүмүүс.
Харин, би
Би юу хүсч байгаагаа мэдхийг хүсэн энэ алс, чимээ багатай хүн ам цөөтэй хотод ганцаараа хайртай бүхнээ, эх орноо орхиод хүрээд ирсэн.
Гэтэл өнөөх ганцаараа байх, өөртэйгөө ярилцах хугацаа минь гарч ирэхгүй хэвээр л байх.
Цахимжсан энэ эринд өөртэйгөө байх хугацаа гэдэг бол алт бололтой.
Сая. Прага явсан аялалаас дүгнэхэд би бол яалт байхгүй чимээ багатай орчинд дуртай хүн юм.
Мэдээж баяр баясгалан ихтэй газар дуртай ч тэр бүгдийг цаг зуурт үзээд л өнгөрөх зүйлс гэж дүгнэж байна.
Оюутны байрандаа ирээд бараг Монголдоо очсон мэт баярлаад байгаа юм бишүү.
Өвлийн амралтаар харихаар шийдсээн.
Хүүхдүүдээ санаж байна, тэнд л хамаг зүйлс минь байгаа болохоор эх орон луугаа л явмаар байна.
Энд ирсэн хүүхдүүд /18-20н/ хэлж байх юм.
Монгол сүйрч байгаа юм бишүү. 13-хан настай хүүхдийг хүчиндэж алж байна, ЖДҮ-г яасныг харчих л даа та. Тэнд ер нь болж бүтэж байгаа зүйл байна уу? Ямар ирээдүй байна гээд л халаглаж байна.
Халаглан харамсаж байгааг нь харахад санаа зовж байгаа нь илт ч тэдний хийж чадах болон хийх ёстой зүйл бол энэ биш юм.
Тэд бүтээгчид болох ёстой, тэд ирээдүйг бүтээх ёстой. Тэд суралцах ёстой, мэргэших хэрэгтэй. Амьдралд бэлтгэгдэх хэрэгтэй. Тэгж байж зөв гэр бүлийг бүтээнэ, зөв сайхан гэр бүлээс гарсан бүтээгдэхүүн хүүхдүүд сайн сайхан өсч өндийвөл тэр л ирээдүй.
Би ингэж л хардаг.
Мундаг том зүйлсийг хийдэг хүмүүс бий бий. Гэхдээ хүн бүр тэрний төлөө гэлгүй зүгээр л зөв сайхан энгий амьдрахын төлөө тэмцэх хэрэгтэй мэт.
Хэрэггүй зүйлсээр цаг нөхцөөлгүй суралцах хэрэгтэй, турших хэрэгтэй, алдах хэрэгтэй. 30 нас хүртлээ ядаж сайн явж юм үзэж, нүд тайлж, алдаж онож явтал аяндаа чиг нь гарч ирнэ.
Би тийм мундаг лаг хүн биш. Ямар сайндаа ингээд пси-ны ард том том бүлт үсрээд сууж байхав.
Насны рамаар нэг юм арай өөр зүйл дугарчих гээд ядраад байдаг юм заримдаа.
За үг олдож үхэр холдлоо, даалгавраа хийлээ.