Saturday, October 6, 2018

Шинэ блог

Хөгшин европт ирээд 1 сар гаран хугацаа өнгөрчээ.
Хөгширсөн хойноо оюунтан болсон.
Хүмүүс докторт сурч байна уу л гэнэ.
Би үгүй ээ л гэнэ.
Зарим гадаад оюутнууд чи эх орондоо амжилттай сайхан амьдарч байсан хирнээ энд юу хийж байгаа юм гэж асуух юм.
Би энд сурах гэж ирсэн юм гэхээс өөрийг үл хэлж чадна.
Хүний амьдрал наанатай цаанатай.
Магад энэ миний амьдралд учирч болох ганцхан миний гэх цаг хугацаа байх.
Бусад бүхий л цаг хугацаанд би бусадтай хамааралтай амьдарч байж.
Харин яг одоо зөвхөн миний гэх энэ цаг үед амьдарч үзэх гэж байна.
Гэхдээ би дөнгөж 18-23-тай хүүхдүүдийн хажууд үнэхээр настан болжээ гэдгээ хүлээн  зөвшөөрч байна.
Зүрх сэтгэл минь тэдэнтэй үе тэн л байх шиг.
Гэтэл яалт байхгүй би тэдний хувьд настан болжээ.
Тэдний насанд явхад миний насны хүн таарвал тэр эгч тэр ах гээд л сүрхий л явдаг байлаа шүү дээ ккк.
Гэж хэлхээр би их хөгшин хүн шиг болчих гээд. Ууган даа бол би дөнгөж 20 хүрээд удаагүй хүн шиг л зүрх сэтгэл минь байх юм.
Урд нь миний насны хүмүүс би 5 жил 25тай явж байна гэх мэтээр ярьхад нь гайхдаг байлаа.
Сонин юм, нас ахих тусам сайхан гэж л боддог байж билээ. Юундаа насаа голдог байнаа гэж боддог байв.
Гэтэл энэ зүгээр нэг насаа голсон хэрэг биш юм байна гэдгийг энэ насанд ирээд л маш сайн мэдэрч байна.
Намрын нэг ийм налгар өдөр налайж суугаад шинэ блог эхлүүлж байна.
Өнөөдөр энд бороо оров.
Эх оронд минь цастай хүйтэн байна гэнэ.
Гэтэл би шумууланд хазуулсан шигээ суух гэж.
За бүтэн нэг жил эндээ наана уу цаана уу гээд бас нэгэн дурсамжаа бүтээх нь дээ.

1 comment:

Хагас амралтын өдрийн тэмдэглэл мину

Юу үнэ цэнэтэй хийгээд юуг хийж бүтээх хүн бэ гэдгээ мэдрэх хийгээд хийх нь өөрөө агуу зүйл юм байна. Бараг энэний эрэлд насыг бардаг гэлт...